ТАНИЛЦУУЛГА

Өмгөөллийн “Ананд Адвокатс” ХХН нь 2003 онд “Ананд энд Ананд” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 2007 оноос 2013 оны хооронд “Ананд энд Батзаяа” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан Монгол Улсын анхны мэргэжлийн хуулийн фирмүүдийн нэг юм.

2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу өмгөөллийн “Ананд Адвокатс” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж өдгөө 4 партнер 20 гаруй хуульч, эрх зүйч нартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Ананд Адвокатс” ХХН нь хурдтай хөгжиж буй Монгол Улсын болон олон улсын эрх зүй, эдийн засгийн өсөлттэй хөл нийлүүлэн ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн мэргэжлийн, цогц үйлчилгээг гадаад, дотоодын үйлчлүүлэгчиддээ үзүүлж байна. Хууль зүйн мэргэжлийн үйлчилгээндээ бид хууль зүйн үйлчилгээний олон улсын болон Монгол Улсад мөрдөгддөг бүх шаардлага, стандартуудыг мөрдөн хэрэгжүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хуулийн фирмүүдтэй хамтран ажиллаж тэдний тэргүүн туршлагуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.

Бид хууль зүйн зөвлөгөө өгөх, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох, олон улсын шүүх, арбитрын ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцохын зэрэгцээ үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан хууль зүйн орчуулга, нотариатын үйлчилгээ, эскроу үйлчилгээ зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

Манай фирм үйл ажиллагаа явуулсан 15 жилийн хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн бизнесийн том төслүүд, хөрөнгө оруулалтууд, ээдрээтэй маргаанууд, хууль эрх зүйн өөрчлөлтүүдэд гар бие оролцсоноороо бахархдаг. Зөвхөн сүүлийн хэдэн жилийн дотор ажилласан зарим төслүүдээс дурьдвал:

  • Таван толгойн тендер шалгаруулалтад Mitsui, Samsung, Shenhua компаниудын хамтарсан консорциумыг;
  • 5-р цахилгаан станцын тендер шалгаруулалтад Samsung компанийг,
  • “Mongolia Mining Corporation”-ыг дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд Бонд эзэмшигчдийг;
  • Шангри-Ла Улаанбаатар ХХК, Шангри-Ла Улаанбаатар ХХК-ийн дээд зэрэглэлийн оффис, орон сууц, худалдааны төвийн хөрөнгийн менежментийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулагчийг төлөөлөн тогтмол зөвлөгөө өгөх;
  • Олон улсын хөрөнгө оруулалтын банк, CBA, VTB банк, Коммерц банк, FMO, БНХАУ-ын Экспорт-Импорт Банк, Банк оф Чайна, Хөгжлийн банк, Солонгосын хөгжлийн банк, DWS Access S.A., Blue Orchard, Oiko Credit, НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан, болон АзиЕвропын хөрөнгө оруулалтын бусад сангуудаас Монгол улсын томоохон банкууд, төслийн санхүүжилтээр олгож байсан барьцаат болон барьцаагүй зээлд тэдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагыг;
  • Монголын улсын Хөгжлийн банкнаас Япон Улсын хөрөнгийн зах зээлд Самурай бонд гаргах ажиллагаанд Японы олон улсын хамтын ажиллагааны банкийг (JBIC);
  • Мобиком компанийн хувьцаа эзэмшлийн өөрчлөлтийн ажиллагаанд Японы хөрөнгө оруулагч, харилцаа холбооны технологийн гигант KDDI корпорацийг;
  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани Хонгконгийн хөрөнгийн биржд хувьцаа гаргах ажиллагаанд Lead underwriter-ыг;
  • Олон улсын арбитрын шийдвэрийг Монгол улсад хэрэгжүүлэх ажиллагаанд нэхэмжлэгч болох ОХУ-ын банкыг;
  • Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах гэрээний дагуу үүссэн олон улсын арбитрын маргаанд хөрөнгө оруулагчийг;
  • Монгол улсын Засгийн газартай хийх хэлэлцээрт БНХАУ-ын China Aluminium Corporation-ыг;
  • Монгол улсад хэрэгжих уул уурхайн төсөлд хөрөнгө оруулсантай холбоотойгоор China Investment Corporation-ыг,
  • Төлөөлөгчийн газрыг байгуулах болон Монгол улсад үйл ажиллагаа эрхлэн явуулах ажилд Bank of China болон Unionpay компаниудыг тус тус төлөөлөн ажилласан.

Бидний мэдлэг боловсрол, хуримтлуулсан туршлага болон үйлчлүүлэгчдээ мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх хүсэл эрмэлзлэл нь бидний амжилтын гол үндэс болдог. Мөн үйлчилгээний өндөр чанар, мэргэжлийн ур чадвар, итгэл даасан байдал, түргэн шуурхай ажиллагаа, гадаад хэлний мэдлэг болон дотоодын ба олон улсын эрх зүйн орчинг сайн мэдэрч ажилладагт манай үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг.

Өмгөөллийн “Ананд Адвокатс” ХХН нь үйлчлүүлэгчиддээ өөрийн мэдлэг туршлагад суурилсан хууль зүйн зөв гаргалгаа, шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар үйлчлүүлэгчийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж тэдгээрт чухал давуу талыг олгохын төлөө ажилладаг.

Манай фирмийн үйл ажиллагааг олон улсын үнэлгээний Chambers Global, Lexis Nexis, Asialaw, Legal 500 зэрэг фирмүүд үнэлж, удаа дараа Монгол Улсын тэргүүлэх хуулийн фирмээр шалгаруулж байсан.

“If someone asked me to recommend a lawyer in Mongolia I’d have no hesitation – his [Batzaya Bodikhuu] work is thorough and delivered in timely fashion, and he will respond to requests within few hours “