НӨХӨРЛӨЛИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БУЮУ ПРО БОНО АЖЛУУД

Өмгөөллийн нөхөрлөлүүдийн хөгжлийн чиг хандлага, олон улсын хийгээд үндэсний хууль тогтоомжийн дагуу хуульчид болон өмгөөллийн нөхөрлөлүүд нийгэмд тустай үйл ажиллагааг санаачлах, дэмжих, оролцох, мөн төлбөрийн чадваргүй иргэд болон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэн ажилладаг. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ирсэн төдийгүй төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлсээр ирсэн. Үүнээс дурдвал:

  • 2003 онд фирм үүсгэн байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд нийт 100 гаруй иргэн болон хуулийн этгээдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн байна. Бага насны хүүхдийн эцэг тогтоох, гэр бүл цуцлах маргаанд төлбөрийн чадваргүй талыг шүүхэд төлөөлөх, Чойжин ламын сүм музейн эзэмшлийн газрыг хувийн байгууллага эзэмшиж байгааг чөлөөлүүлэх, олон улсын хүмүүнлэгийн байгууллага Монгол улсад салбараа нээх, үйл ажиллагаа явуулахад бүх төрлийн хууль зүйн туслалцаа үзүүлэх зэрэг про боно ажлууд хийсэн
  • Монголын хуульчдын холбооны гишүүнчлэлтэй өмгөөллийн нөхөрлөлийн хувьд Монголын хуульчдын форумын хамтран зохион байгуулагч, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойд зориулсан цуврал хэлэлцүүлгийн хамтран зохион байгуулагч, Монгол улсад өмгөөллийн мэргэжлийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: өнгөрсөн-одооирээдүй” сэдэвт симпозиумын дэмжигч байгууллагаар ажилласан
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны 90 жилийн ойн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан
  • Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн олон улсын эрх зүйн ангийн оюутанд н.Ундраад 2 жилийн сургалтын бүрэн тэтгэлэг, JCI Монгол байгууллагаас жил бүр зарладаг оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн хөтөлбөрт 1 оюутны сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгосон
  • Монгол судлаачдын оюуны бүтээлийг дэмжиж Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор Б.Амарсанаагийн “Харьцуулсан эрх зүй” ном, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаачдын хамтарсан бүтээл “Эрдэс баялгийн эрх зүйн тойм” бүтээл
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлаар хэлэлцдэг, томоохон чуулгануудын нэг болох Монголын эдийн засгийн чуулганы дэмжигч байгууллагаар жил бүр оролцдог төдийгүй нөхөрлөлийн үүсгэн байгуулагч партнер Б.Батзаяа нь Монголын эдийн засгийн форум ТББ-н идэвхтэй оролцогчдын нэг юм.

“If someone asked me to recommend a lawyer in Mongolia I’d have no hesitation – his [Batzaya Bodikhuu] work is thorough and delivered in timely fashion, and he will respond to requests within few hours “