Contact us or submit a business inquiry online.
-
Бодьхүүгийн БАТЗАЯА
- 1 сар 8, 2018
- Posted by: admin
- Category:
Нэг ч сэтгэгдэл байхгүйБ.Батзаяа нь 2003 онд “Ананд Адвокатс” ХХН-ийг анх үүсгэн байгуулсан бөгөөд өмгөөллийн 18 жилийн туршлагатай хуульч юм. Тэрээр 2000 онд Румын улсын Вест Их Сургуулийн Хуулийн сургуульд бакалаврын зэргээ хамгаалж, 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэргээ хамгаалсан. Тэрээр ашигт малтмал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын компаниудад хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх, гэрээ хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, эрх зүйн маргаануудад үйлчлүүлэгчийг төлөөлөн ажиллах арвин туршлагатай. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, JCI Монгол байгууллага, Монголын эдийн засгийн форум зэрэг байгууллагуудад гишүүнчлэлтэй ажилладаг.
-
Нэргүйн ЭНХЦЭЦЭГ
- 1 сар 6, 2017
- Posted by: admin
- Category:
Н.Энхцэцэг нь боловсрол, хүүхдийн эрхийн чиглэлээр олон улсын байгууллагад ажиллаж байгаад 2008 оноос тус хуулийн фирм-д нэгдэж хамтран ажиллаж байна. Банк, санхүү, компани, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн. Олон улсын байгууллага, гадаад, дотоодын олон банк, санхүүгийн байгууллага, томоохон компаниудад тогтмол зөвлөгөө өгч ажилладаг. Үйлчлүүлэгчид нь түүний мэргэжлийн ур чадвар, ёс зүй, өндөр хариуцлагатай үйлчилгээнд ямагт сэтгэл хангалуун байдаг. “Chambers & Partners”, “Legal 500”, “Asia Leading Lawyers” зэрэг хуулийн фирм, хуульчдын чансаа тогтоодог олон улсын хараат бус судалгааны байгууллагууд түүнийг Монгол Улсын бизнесийн тэргүүлэх хуульчдын нэгээр тогтмол нэрлэж ирсэн. Нагоягийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан тэрээр өдгөө МУИС-ын Хууль зүйн сургуульд докторантаар суралцаж байна. Англи, Франц, Орос, Япон хэлтэй. Монголын хуульчдын холбооны гишүүн, Олон улсын хуульчдын холбооны гишүүн.