Contact us or submit a business inquiry online.
-
Дагдангийн ОДОНТУНГАЛАГ
- 10 сар 24, 2018
- Posted by: admin
- Category:
Нэг ч сэтгэгдэл байхгүйД.Одонтунгалаг нь Эрүүгийн эрх зүй, Захиргааны эрх зүйн Сонгуулийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч юм. Тэрээр 2005 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Бакалавр зэрэгтэйгээр төгсөж, улмаар тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Ажлын туршлагын хувьд 2005 – 2007 онд улсын бүртгэлийн байгууллагад Улсын бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд 2010 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа туршлагатай хуульч юм. Сүүлийн жилүүдэд захиргааны эрх зүйн маргаан болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
-
Дашдооровын МАРАЛГОО
- 10 сар 24, 2018
- Posted by: admin
- Category:
Д.Маралгоо нь МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын үндэсний арбитрт ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Япон Улсын Ёкохамагийн үндэсний их сургуулийн хууль зүйн сургуулийг олон улсын ба бизнесийн эрх зүйн магистрын зэргээр төгссөн. Улмаар Япон улсын олон улсын бизнесийн зөвлөх үйлчилгээний компанид бизнесийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2017 оноос өмгөөллийн “Ананд Адвокатс” хуулийн фирмд ахлах хуульчаар ажиллаж байна. Англи, Япон, Орос хэлтэй.
-
Содбаатарын БАЯРЖАРГАЛ
- 6 сар 4, 2017
- Posted by: admin
- Category:
С.Баяржаргал нь Франц Улсын Paris II Panthéon-Assas их сургуулийг эрх зүйн бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд 2012 оноос тус хуулийн фирмд хуульчаар ажиллаж байна. С.Баяржаргал нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн фирм болон төрийн өмчит томоохон банканд хуульчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Банк санхүү, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлэлцээр, компани, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн. Гадаад, дотоодын томоохон банк, санхүүгийн байгууллага, компаниудад тогтмол зөвлөгөө өгч ажилладаг. С.Баяржаргал нь Монголын Хуульчдын холбооны гишүүн бөгөөд франц, англи хэлтэй.
-
Үүрцайхын АМАРБАТ
- 6 сар 4, 2016
- Posted by: admin
- Category:
Ү.Амарбат нь 2012 оноос хойш иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж, эрх зүйн маргаануудад хууль зүйн зөвлөгөө өгөх, төрийн байгууллага болон шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлөн ажиллахад мэргэшсэн. Тэрээр Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багшаар ажилладаг бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд Монгол улсад мэтгэлцээний төрлүүдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажилладаг. 2016 онд Монгол улсаа төлөөлөн дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцож байсан туршлагатай.
-
Лхагвасүрэнгийн УНДРАМ
- 6 сар 4, 2000
- Posted by: admin
- Category:
Л.Ундрам нь 8 жилийн ажлын туршлагатай, 2012 оноос тус хуулийн фирмд хуульчаар ажиллаж байна. Л.Ундрам нь Ашур Монголиа хуулийн фирм болон Кью Жи Экс Монгол ХХК-д хуульчаар тус тус ажиллаж байсан. Иргэний эрхзүй, гэрээний эрх зүй, компани, уул уурхай,эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, хөдөлмөр, хөрөнгийн зах зээлийн эрх зүй болон хууль зүйн дүн шинжилгээ зэрэг чиглэлээр мэргэшсэн. Хөрөнгө оруулалт, хувьцаа, өрийн хэрэгсэл гаргах болон хаалтай хувьцаат компанийг худалдах, худалдан авах, нэгтгэх зэрэг гэрээ хэлэлцээрт ихээхэн туршлага хуримтлуулсан. Гадаад, дотоодын томоохон банк, санхүүгийн байгууллага, компаниудад тогтмол зөвлөгөө өгч ажилладаг. Л.Ундрам нь 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Монголын хуульчдын холбооны гишүүн.